top of page

Хэрхэн хүүхдэдээ зөв пробиотик сонгон хэрэглүүлэх вэ ?

Updated: Nov 8, 2024

ПРОБИОТИКИЙН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭЕРЭГ НӨЛӨӨЛЛИЙН ТОЙМ:

●        Суулгалт, өтгөн хаталт, ходоодны сөргөөт байдлыг сайжруулна

●        Хүүхдийн гэдэсний хямралыг багасгана

●        Амьсгалын дээд замын халдварын эрсдлийг бууруулах

●        Улирлын чанартай харшлын шинж тэмдгийг бууруулах

●        Сүү сүүн бүтээгдэхүүнийг тэсвэрлэх чадварыг сайжруулах

Хэрэв та хүүхдэддээ пробиотик хэрэглүүлэхээр сонирхож байгаа бол танд дуулгах сайн мэдээтэй: Судалгаагаар ихэнх пробиотик нь бүх насны хүүхдэд, тэр дундаа нярай хүүхдэд хүртэл ашигтай, аюулгүй гэдгийг нотолсон.

Өөрөөр хэлбэл, хамгийн сайн гэсэн нэг пробиотик гэж байхгүй. Харин пробиотик нь төрөл, гарал үүсэл болон үүлдэр хамааралгүй хүүхдүүдэд ашигтай байдаг (та өөртөө  хэрэглэдэг пробиотик ч үүнд багтана). Гол нь хүүхдэд пробиотикийг уухад хялбар амттай хэлбэрээр өгөх нь чухал байдаг. (пробиотиктай гамми , шингэн, зажилдаг шахмал гэх мэт).

Энэ нийтлэлд бид өндөр чанартай пробиотик сонгох зөвлөмжийг өгч, хүүхдэд зориулсан пробиотикийн судалгаагаар батлагдсан ашиг тусыг (гэдэсний халдвар, суулгалт, чихний халдвар, арьсны асуудал гэх мэт) задлан шинжилж, тун, аюулгүй байдлын асуудлууд, зарим судалгаагаар үр дүнг нотлоогүй нэг, хоёр өвчлөлийг (жишээ нь өтгөн хаталт) авч үзэх болно.

ХҮҮХДИЙН ПРОБИОТИК

Дараах 3 омогт багтсан бүх пробиотик нь хүүхдэд (мөн нярай болон бага насны хүүхдүүдэд) аюулгүй, ашигтай гэдэг нь батлагдсан бөгөөд хамгийн их судлагдсан төрөл нь эхний ангиллын пробиотик (лактобацилл болон бифидобактерийн холимог) юм.

●       Лактобацилл ба бифидобактерийн төрлүүд

●        Saccharomyces boulardii (мөөгөнцрийн пробиотик)

●        Хөрсөнд суурилсан пробиотик

Танд ойр эмийн сангуудаар зарагдаж байгаа хүүхдэд зориулан тусгайлан тэмдэглэсэн пробиотикийн ихэнх нь эхний ангилалынх байдаг, эдгээр пробиотикийн төрөл нь зах зээл дээр хамгийн нийтлэг бөгөөд хамгийн их судлагдсан байдаг. Насанд хүрэгчдийн пробиотикийн хувьд ч мөн адилхан.

‘ХҮҮХДИЙН ПРОБИОТИК’-ИЙН ТОДОРХОЙ ТӨРӨЛ ГЭЖ БАЙХГҮЙ

Хүүхдийн пробиотик ба насанд хүрэгчдийн пробиотик хоорондын хамгийн том ялгаа нь сав баглаа боодол болон хүргэх механизмууд юм. Хүүхдийн пробиотик нь өнгөлөг савлагаатай, мөн гамми, шингэн, эсвэл зажлууртай хэлбэрүүдтэй байдаг. Түүнчлэн тунгийн ялгаатай байдаг бөгөөд энэ талаар дараа нь хэлэлцэх болно. Гэхдээ бусад тохиолдолд капсул доторх орц нь ерөнхийдөө адилхан.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн болон насанд хүрэгчдийн пробиотик нь ижил төрлийн механизм болон үйлдвэрийн процессоор дамждаг. Хүүхдийнхээ эрүүл мэндийн дэглэмд пробиотик нэмэхийн өмнө үргэлж хүүхдийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй, ерөнхийдөө пробиотик нь хүүхдэд аюулгүйд тооцогддог.

Тэмдэглэл: Хүүхдийн пробиотик нь зарим тохиолдолд насанд хүрэгчдийнхтэй адил хөргөгчид хадгалагдах шаардлагатай. Та савалгаан дээрх хадагалах нөхцөлтэй сайтар танилцаарай.

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ПРОБИОТИКИЙН АШИГ ТУС

Пробиотик хүнс болон хоолны нэмэлт бүтээгдэхүүн нь хүний ​​эрүүл мэндэд ашиг тустай бөгөөд гэдэсний микробиом дахь сайн бактер болон мөөгөнцрийн төрлүүдийн тоо, төрөл зүйлийг нэмэгдүүлэх замаар ашиг тусаа өгдөг. Гэдэсний био орчинг нэмэгдүүлэх нь илүү хүчирхэг дархлааны систем, илүү хүчирхэг хоол боловсруулах систем, автоиммуни эмгэгийн эрсдэл буурах, болон биеийн архаг үрэвслийн түвшин буурахтай холбоотой байдаг .Энэ нь насанд хүрэгчид төдийгүй хүүхэд, нялх хүүхдэд ч мөн адил хүчинтэй.

ЯЛАНГУЯА, НЯРАЙ ҮЕЭС ЭХЛЭН ПРОБИОТИКИЙН НЭМЭЛТҮҮД НЬ ХҮҮХДЭД ОЛОН ТАЛЫН АШИГ ТУСТАЙ БАЙНА

20 санамсаргүй хяналттай туршилтын судалгаагаар пробиотик өгсөн нярай хүүхдүүд илүү тайван, ууртай байдал багассан, суулгалт, хөхүүлэх гулигах тохиолдол буурах, амьсгалын замын халдварын тохиолдол бага байжээ.

Пробиотик нь дутуу төрсөн, бага жинтэй нярай хүүхдийг ноцтой гэдэсний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд туслахын зэрэгцээ лактозын тэсвэртэй байдлыг сайжруулж, IBS (гэдэс цочролын хам шинж)-ийн шинж тэмдгийг бууруулахад тусалдаг болох нь тогтоогдсон байна. Мөн пробиотик нь хөөндэй, нүүрний тууралт, живхний тууралт үүсгэдэг мөөгөнцрийн ихсэх эрсдлийг бууруулахад тусалдаг бөгөөд нярай хүүхдэд чих, амьсгалын замын халдварын эрсдэлийг бууруулахад ч ашигтай.

Хүүхдийн пробиотик нь дараах зарим нөхцөл байдлуудад тусалдаг болох нь тогтоогдсон байна:

●       Цочмог гастроэнтерит (эмчилгээ ба урьдчилан сэргийлэх)

●       Антибиотиктой холбоотой суулгалт (урьдчилан сэргийлэх)

●       C. difficile-тэй холбоотой суулгалт (урьдчилан сэргийлэх)

●       Эмнэлэгээс үүдэлтэй суулгалт (урьдчилан сэргийлэх)

●       Нярайн колик (эмчилгээ, урьдчилан сэргийлэх)

●       Регургитаци (эмчилгээ, урьдчилан сэргийлэх)

●       IBS (эмчилгээ)

●       Шархлаат колит (эмчилгээ)

●       H. pylori (эмчилгээ)

●       Экзем (эмчилгээ ба урьдчилан сэргийлэх)

ХАЛДВАР

Пробиотикууд нь халдвартай тэмцэхийн тулд дархлааг бэхжүүлэхэд тусалдаг. Системчилсэн ном зохиолын тойм (энэ бол нарийн, өндөр чанартай судалгаа) пробиотикууд нь ямар ч төрлийн халдварын үед антибиотик хэрэглэдэг хүүхдийн нийт тоог бууруулдаг болохыг харуулсан [9]. Тодруулбал, пробиотикууд нь чихний халдвар, амьсгалын замын халдвар, Giardia (шимэгч хорхой)-ын халдварыг бууруулахад тусалдаг

СУУЛГАЛТ

H. Pylori-г (ходоодны шархлаа үүсгэдэг нянгийн хүнд халдвар) эмчлэхийн тулд антибиотикийн зэрэгцээ пробиотик хэрэглэх нь антибиотиктой холбоотой суулгалт болон бусад антибиотикийн гаж нөлөөг бууруулдаг нь батлагдсан

Пробиотикуудыг хүүхдийн суулгалт өвчний үргэлжлэх хугацаа, эдгэрэх хугацааг багасгахад тусалдаг бөгөөд шалтгаанаас үл хамааран хэрэглэдэг. Гурван ангилaлын пробиотикуудыг бие даан судалж, суулгалтыг эмчлэх, өвчний үргэлжлэх хугацаа, эдгэрэх хугацааг багасгахад тусалдаг. Нэгэн судалгаагаар нэгдүгээр ангилал (лактобацилл ба бифидобактерийн пробиотикууд) нь хоёрдугаар ангиллаас арай илүү үр дүнтэй болохыг харуулсан боловч гурван ангилaлыг бүгдийг нь туршиж үзэх нь зүйтэй юм шиг санагддаг

Хосолсон эмчилгээнд хэрэглэдэг нэгээс олон ангиллыг судалсан судалгаа хараахан байхгүй ч манай эмнэлзүйн практикт гурван ангилал тус бүрээс пробиотик агуулсан гурвалсан эмчилгээний арга нь асар их сайжруулалтыг олж хардаг.

ХАРШИЛ, АРЬС, АУТОИММУН

Пробиотик хэрэглэх нь насанд хүрэгчдэд астма, харшил, арьсны өвчин, Кроны өвчин зэрэг аутоиммун өвчний үрэвслийг багасгахад тусалдаг. Хүүхдийн эрүүл мэндийн хувьд урьдчилсан үр дүн арай илүү холилдсон боловч зарим нь ирээдүйтэй байна.

Атопик дерматитыг эмчлэхэд 1-р ангилалын пробиотикуудыг ялангуяа үнээний сүүг хасахтай хослуулан хэрэглэхийг дэмжих нотолгоо байдаг [18, 19]. Мөн пробиотикууд хүүхдэд харшил үүсгэхээс сэргийлж чадна гэсэн холимог судалгаа байдаг [20].

Гэсэн хэдий ч, байгаа ном зохиолын тоймоос боловсруулсан эмнэлзүйн гарын авлагад Кроны, астма, харшлын ринитийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд туслах пробиотикуудыг хүүхдэд хэрэглэхийг дэмжих баттай нотолгоо байхгүй байна [8].

ХҮҮХДИЙН ПРОБИОТИК НЬ ӨТГӨН ХАТАЛТЫГ АРИЛГАХГҮЙ

Харамсалтай нь пробиотик нь хүүхдэд өтгөн хаталтыг нь арилгадаггүй байна. (насанд хүрэгчдэд харин арилгадаг байна). Гэсэн хэдий ч пробиотик нь хүүхдийн өтгөн хаталтыг нь нэмэгдүүлдэггүй  байна.

ПРОБИОТИКИЙН ХЭРЭГЛЭЭ НЬ ХҮҮХЭД БОЛОН НЯРАЙД АЮУЛГҮЙ БАЙДАГ БАЙНА


Хэд хэдэн өндөр чанарын судалгаанаас үзэхэд пробиотикууд нь хүүхэд, нярайд, тэр ч байтугай дутуу төрсөн хүүхдэд ч аюулгүй байдаг. 2021 онд 12,320 дутуу төрсөн нярайг хамруулсан 45 RCT-ийн судалгаагаар Лакто/Бифидо пробиотикууд (1-р ангилал) ба пребиотикууд нь нас баралт, үхжил үүсгэгч энтероколит (NEC) болон NEC-тэй холбоотой нас баралтыг бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ нь эрсдэл өндөртэй популяцид пробиотикуудын аюулгүй байдал, үр нөлөөг харуулж чадсан байна.

Пробиотикууд нь ерөнхийдөө дутуу төрсөн нярайд аюулгүй байдаг нь нотлогдсон ч онцгой тохиолдол буюу хүндрэлтэй болон хүнд өвчтэй дутуу төрсөн нярай (мөн хүнд өвчтэй бүх насны хүмүүс) үед зайлшгүй эмчтэй зөвлөлдөх шаардлагатай байдаг.

Бидний хянасан судалгаануудаас үзэхэд пробиотикийн хэрэглээ нь хүүхэд, нярайд ямар нэгэн ноцтой гаж нөлөө эсвэл хүндрэл үүсгээгүй. NIH (Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн)-аас пробиотикуудаас сөрөг нөлөө үзүүлэх магадлал бага гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Пробиотикууд нь жирэмсэн болон хөхүүл үед эх, нярайд аюулгүй [24].

ХҮҮХДИЙН ПРОБИОТИКИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ


Хүүхдэд зориулсан хамгийн сайн пробиотикийг сонгохдоо насанд хүрэгчдийн пробиотик сонгохтой адил зарчмыг баримтлах хэрэгтэй. Хамгийн сайн пробиотик нь ихэвчлэн нэг тундаа олон төрлөөс нь агуулсан, хэдэн тэрбум амьд өсгөвөртэй байдаг.

Пробиотикийн олон төрөл, ангилал зүйлийг хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь тодорхой эрүүл мэндийн асуудал болон өвчний эсрэг хэрэглэж судалсан байдаг. Гэхдээ тэдгээр нь маш олон байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь эмнэлзүйн туршилтаар хоорондоо харьцуулагдаагүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар төрөл зүйлийн олон янз байдлыг хангах нь нэг төрлийн бактер эсвэл мөөгөнцрийн үүлдрийг онцлохын оронд илүү чухал юм.

Олон пробиотик нэмэлт бүтээгдэхүүнд пребиотик ч бас агуулагддаг. Пребиотик нь пробиотикт хоол тэжээл болдог төрлийн эслэг юм. Шошгон дээрх пребиотикийн жишээнүүдэд инулин, чикори, овьёосны эслэг, алим эсвэл лийрийн пектин, “-олигосахарид” дагавартай үгс орно. Пребиотик нь гэдэс доторх бактерийг бэхжүүлдэг тул тэдгээрийг агуулсан пробиотикийг сонгох нь сайн хэрэг.

Чухал нь, хүүхдийн эрүүл мэндийн ашиг тусыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт бүтээгдэхүүн сонгохдоо шим тэжээлийн бус орц найрлагыг ч бодолцох ёстой. Хиймэл өнгө, амт оруулагч, хугацаа уртасгагч агуулсан пробиотикуудаас зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, жимсний амттай пробиотик нь жимснээс гаргаж авсан жүүсийг агуулсан байх нь илүү тохиромжтой. Хэрэв таны хүүхэд харшилтай бол эсвэл танай гэр бүлд харшил эсвэл аутоиммуний асуудал байгаа бол, цавуулаггүй пробиотикийг сонгох хэрэгтэй.

Эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, хамгийн тохиромжтой брэндийг асуух боломжтой.

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТУНГИЙН ХЭМЖЭЭ

Хүүхдэд зориулсан пробиотикийн төгс тунг тогтоох хангалттай судалгаа байхгүй ч, 2021 онд хийгдсэн өргөн хүрээний судалгааны тоймд дараахыг онцолсон байна:

●        Хүүхэд болон нярайд амжилттай хэрэглэгдсэн лактобациллус болон бифидобактерийн төрлийн тунгийн хэмжээ нь өдөрт 100 саяас 1 их наяд (ихэвчлэн 100 саяас 10 тэрбум) CFU байжээ.

●        Зөвхөн нярайд хэрэглэсэн лактобациллус болон бифидобактерийн төрлийн тун нь өдөрт 100 саяас 20 тэрбум (ихэвчлэн 10 тэрбумаас бага) CFU байжээ.

●        Хүүхэд болон нярайд амжилттай хэрэглэсэн Saccharomyces boulardii-ийн тун нь өдөрт 250-750 мг (ихэвчлэн 250-500 мг) байжээ.

●        Хөрсний пробиотикийн тухай хүүхдэд зориулсан хангалттай судалгаа байхгүй тул хамгийн бага тунгаас эхлэх болон эмчид хандах нь зөв байж болно.

Олон судалгаагаар хүүхдэд хэрэглүүлсэн тун нь насанд хүрэгчдээс багийг харуулсан боловч, өндөр тун хортой эсвэл аюултай гэдгийг харуулсан нотолгоо байхгүй. Бас нэгэн судалгаагаар хүүхдэд өдөрт 10 тэрбум CFU орчим пробиотик хэрэглэх нь тохиромжтой эхлэл гэж зөвлөж байна.

ТӨГСГӨЛ: ПРОБИОТИК НЬ ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ (МӨН АШИГТАЙ)

Та бяцхан үрдээ шинэ зүйл өгөхдөө эргэлзэж, санаа зовох нь мэдээжийн хэрэг. Бидний зорилго нь хүүхдэд пробиотик өгөх нь аюулгүй, хүүхдэд олон төрлийн ашиг тустай гэдгийг нотлох найдвартай баримтыг танилцуулах явдал юм. Үүнд дархлааны дэмжлэг, хоол боловсруулах эрхтний дэмжлэг, халдвар, харшил, арьсны асуудлуудын хөнгөвчлөх боломж багтана.

Хүүхдийн эмч нар пробиотикийг хүүхдүүд, нярай хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, зарим тохиолдолд дутуу төрсөн нярайд хүртэл зөвлөдөг. Шинэ зүйл хэрэглэхийн өмнө хүүхдийнхээ эмчтэй ярилцаарай !



Skórka A, Pieścik-Lech M, Kołodziej M, Szajewska H. To add or not to add probiotics to infant formulae? An updated systematic review. Benef Microbes. 2017 Oct 13;8(5):717–25. DOI: 10.3920/BM2016.0233. PMID: 28856907.

  1. Leblhuber F, Steiner K, Schuetz B, Fuchs D, Gostner JM. Probiotic Supplementation in Patients with Alzheimer’s Dementia – An Explorative Intervention Study. Curr Alzheimer Res. 2018;15(12):1106–13. DOI: 10.2174/1389200219666180813144834. PMID: 30101706. PMCID: PMC6340155.

  2. Toribio-Mateas M. Harnessing the power of microbiome assessment tools as part of neuroprotective nutrition and lifestyle medicine interventions. Microorganisms. 2018 Apr 25;6(2). DOI: 10.3390/microorganisms6020035. PMID: 29693607. PMCID: PMC6027349.

  3. Lamprecht M, Bogner S, Schippinger G, Steinbauer K, Fankhauser F, Hallstroem S, et al. Probiotic supplementation affects markers of intestinal barrier, oxidation, and inflammation in trained men; a randomized, double-blinded, placebo-controlled trial. J Int Soc Sports Nutr. 2012 Sep 20;9(1):45. DOI: 10.1186/1550-2783-9-45. PMID: 22992437. PMCID: PMC3465223.

  4. Dermyshi E, Wang Y, Yan C, Hong W, Qiu G, Gong X, et al. The “Golden Age” of Probiotics: A Systematic Review and Meta-Analysis of Randomized and Observational Studies in Preterm Infants. Neonatology. 2017 Feb 15;112(1):9–23. DOI: 10.1159/000454668. PMID: 28196365.

  5. Manzoni P, Mostert M, Leonessa ML, Priolo C, Farina D, Monetti C, et al. Oral supplementation with Lactobacillus casei subspecies rhamnosus prevents enteric colonization by Candida species in preterm neonates: a randomized study. Clin Infect Dis. 2006 Jun 15;42(12):1735–42. DOI: 10.1086/504324. PMID: 16705580.

  6. Rautava S, Salminen S, Isolauri E. Specific probiotics in reducing the risk of acute infections in infancy–a randomised, double-blind, placebo-controlled study. Br J Nutr. 2009 Jun;101(11):1722–6. DOI: 10.1017/S0007114508116282. PMID: 18986600.

  7. Depoorter L, Vandenplas Y. Probiotics in pediatrics. A review and practical guide. Nutrients. 2021 Jun 24;13(7). DOI: 10.3390/nu13072176. PMID: 34202742. PMCID: PMC8308463.

  8. Scott AM, Clark J, Julien B, Islam F, Roos K, Grimwood K, et al. Probiotics for preventing acute otitis media in children. Cochrane Database Syst Rev. 2019 Jun 18;6:CD012941. DOI: 10.1002/14651858.CD012941.pub2. PMID: 31210358. PMCID: PMC6580359.

  9. Wang Y, Li X, Ge T, Xiao Y, Liao Y, Cui Y, et al. Probiotics for prevention and treatment of respiratory tract infections in children: A systematic review and meta-analysis of randomized controlled trials. Medicine (Baltimore). 2016 Aug;95(31):e4509. DOI: 10.1097/MD.0000000000004509. PMID: 27495104. PMCID: PMC4979858.

  10. Dinleyici EC, Eren M, Dogan N, Reyhanioglu S, Yargic ZA, Vandenplas Y. Clinical efficacy of Saccharomyces boulardii or metronidazole in symptomatic children with Blastocystis hominis infection. Parasitol Res. 2011 Mar;108(3):541–5. DOI: 10.1007/s00436-010-2095-4. PMID: 20922415.

  11. Besirbellioglu BA, Ulcay A, Can M, Erdem H, Tanyuksel M, Avci IY, et al. Saccharomyces boulardii and infection due to Giardia lamblia. Scand J Infect Dis. 2006;38(6–7):479–81. DOI: 10.1080/00365540600561769. PMID: 16798698.

  12. Fang H-R, Zhang G-Q, Cheng J-Y, Li Z-Y. Efficacy of Lactobacillus-supplemented triple therapy for Helicobacter pylori infection in children: a meta-analysis of randomized controlled trials. Eur J Pediatr. 2019 Jan;178(1):7–16. DOI: 10.1007/s00431-018-3282-z. PMID: 30446816.

  13. Li S, Huang X, Sui J, Chen S, Xie Y, Deng Y, et al. Meta-analysis of randomized controlled trials on the efficacy of probiotics in Helicobacter pylori eradication therapy in children. Eur J Pediatr. 2014 Feb;173(2):153–61. DOI: 10.1007/s00431-013-2220-3. PMID: 24323343.

  14. Zhang J, Wan S, Gui Q. Comparison of safety, effectiveness and serum inflammatory factor indexes of Saccharomyces boulardii versus Bifidobacterium triple viable in treating children with chronic diarrhea: a randomized trial. Transl Pediatr. 2021 Jun;10(6):1677–85. DOI: 10.21037/tp-21-195. PMID: 34295782. PMCID: PMC8261597.

  15. Mourey F, Sureja V, Kheni D, Shah P, Parikh D, Upadhyay U, et al. A Multicenter, Randomized, Double-blind, Placebo-controlled Trial of Saccharomyces boulardii in Infants and Children With Acute Diarrhea. Pediatr Infect Dis J. 2020 Nov;39(11):e347–51. DOI: 10.1097/INF.0000000000002849. PMID: 32796401. PMCID: PMC7556239.

  16. Sudha MR, Jayanthi N, Pandey DC, Verma AK. Bacillus clausii UBBC-07 reduces severity of diarrhoea in children under 5 years of age: a double blind placebo controlled study. Benef Microbes. 2019 Mar 13;10(2):149–54. DOI: 10.3920/BM2018.0094. PMID: 30638396.

  17. Tan-Lim CSC, Esteban-Ipac NAR, Recto MST, Castor MAR, Casis-Hao RJ, Nano ALM. Comparative effectiveness of probiotic strains on the prevention of pediatric atopic dermatitis: A systematic review and network meta-analysis. Pediatr Allergy Immunol. 2021 Aug;32(6):1255–70. DOI: 10.1111/pai.13514. PMID: 33811784.

  18. Cukrowska B, Ceregra A, Maciorkowska E, Surowska B, Zegadło-Mylik MA, Konopka E, et al. The Effectiveness of Probiotic Lactobacillus rhamnosus and Lactobacillus casei Strains in Children with Atopic Dermatitis and Cow’s Milk Protein Allergy: A Multicenter, Randomized, Double Blind, Placebo Controlled Study. Nutrients. 2021 Apr 1;13(4). DOI: 10.3390/nu13041169. PMID: 33916192. PMCID: PMC8066586.

  19. Wang HT, Anvari S, Anagnostou K. The role of probiotics in preventing allergic disease. Children (Basel). 2019 Feb 5;6(2). DOI: 10.3390/children6020024. PMID: 30764558. PMCID: PMC6406271.

  20. Chi C, Li C, Buys N, Wang W, Yin C, Sun J. Effects of Probiotics in Preterm Infants: A Network Meta-analysis. Pediatrics. 2021 Jan;147(1). DOI: 10.1542/peds.2020-0706. PMID: 33323491.

  21. Didari T, Solki S, Mozaffari S, Nikfar S, Abdollahi M. A systematic review of the safety of probiotics. Expert Opin Drug Saf. 2014 Feb;13(2):227–39. DOI: 10.1517/14740338.2014.872627. PMID: 24405164.

  22. Probiotics – Health Professional Fact Sheet [Internet]. [cited 2021 Jul 1]. Available from: https://ods.od.nih.gov/factsheets/Probiotics-HealthProfessional/

  23. Sheyholislami H, Connor KL. Are Probiotics and Prebiotics Safe for Use during Pregnancy and Lactation? A Systematic Review and Meta-Analysis. Nutrients. 2021 Jul 13;13(7). DOI: 10.3390/nu13072382. PMID: 34371892. PMCID: PMC8308823.

  24. Thomas DW, Greer FR, American Academy of Pediatrics Committee on Nutrition, American Academy of Pediatrics Section on Gastroenterology, Hepatology, and Nutrition. Probiotics and prebiotics in pediatrics. Pediatrics. 2010 Dec;126(6):1217–31. DOI: 10.1542/peds.2010-2548. PMID: 21115585.

תגובות

דירוג של 0 מתוך 5 כוכבים
אין עדיין דירוגים

הוספת דירוג
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page