top of page

Хүүхдэд маш чухал буюу Бифидо бактери инфантис нярайд ямар ашиг тустай вэ ?

Updated: Nov 11, 2024

Ээжүүд ашигт бактерийн талаар мэдлэгтэй байж хүүхдээ ямар нэгэн өвчин тусахаас урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй.


Бифидо бактери бол хүний биед хамгийн түгээмэл олддог пробиотик бактериудын нэг юм. Бифидо бактери төрөл нь гэдсэнд байдаг бичил биетнүүдийн 80%-иас дээш хувийг эзэлдэг бөгөөд Бифидо бактери инфантисийн онцлог нь хөхөөр хооллож байгаа нярай хүүхдүүдийн биед хамгийн түгээмэл оршдог хэлбэр нь.

Б. инфантис нь ихэвчлэн хөхний сүүгээр дамжин дөнгөж төрсөн нярай хүүхдэд очдогтой холбоотой. Тэгэхээр таны худалдан авах пробиотик Б.Инфантис байгаа эсэхийг маш сайн лавлах хэрэгтэй.


Бифидо бактерийн бусад омгуудтай адилаар, Б. инфантис нь анаэробик, өөрөөр хэлбэл амьдрахын тулд хүчилтөрөгч шаардлагагүй байдаг. Тэрээр Бифидо бактери лонгумын дэд төрөлд багтдаг, хөдөлгөөнгүй, спор үүсгэдэггүй төрөл юм. Б.инфантис нь бидний биед ихэвчлэн бүдүүн гэдэс, нарийн гэдэсний доод хэсэг, хөхний сүү болон үтрээнд оршиж байдаг.

ХӨХНИЙ СҮҮНД АГУУЛАГДАХ СУПЕР ОМОГ !

Төрөхөөс өмнө нярайн эхсээр дамжин багахан хэмжээний бактеритай танилцдаг байна. Харин биед өсөж үржих ихэнх бактери нь нярай төрөх замаар дамжин өнгөрөх үедээ биендээ шингээж авдаг байна. Эдгээр бичил биетнүүд нь тэдний амьдралын туршид хэрэгтэй дархлааг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.


Хөхөөр хооллох үед, хүүхэд зөвхөн хөхний сүүгээр гэхэд л өдөрт 10-100 сая орчим бактерийн эс авч болдог. Эдгээр бактери нь олон зуун төрлийн омогоос бүрдсэн байдаг.


Судалгаанаас үзэхэд, хөхний сүүний бактериуд нь хүүхдийн гэдэсний бактерийг тэжээлээр хангахад чухал үүрэгтэй. Эдгээрээс хамгийн чухал нь Б. инфантис бөгөөд энэ нь сүүний сахар бүрэн задлах чадвартай цорын ганц омог юм.

ХООЛ БОЛОВСРУУЛАХ БОЛОН ДАРХЛАА ДЭМЖИХ !

Бифидо бактери шиг, Б. инфантис нь гэдсэнд богино гинжтэй тосны хүчил үйлдвэрлэдэг. Эдгээр нь гэдэсний доторх эсийг тэжээдэг ацетик хүчил агуулдаг. Ацетик хүчил нь мөөгөнцөр, хөгц зэрэг халдвартай холбоотой бичил биетнүүдийг устгахад тусалахаас гадна ацетик хүчил нь хүүхдийн энергийн эх үүсвэр болдог.


Нярай хүүхдүүдийн ходоод гэдэсний эсүүд хоорондоо зайтай байдаг учраас хорт нэгдэлүүд болон хорт бактерийн нөлөөнд өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Бифидо бактери инфантис нь гэдэсний эсэд дохио өгч, эдгээр зайг дүүргэх уургийн үйлдвэрлэлийг дэмжих чухал үүрэгтэй. Хүүхэд өсөхийн хэрээр эдгээр уураг нь гэдэсний ханыг бэхжүүлж, нэвчимтгий чанарыг бууруулдаг.


Бифидобактери инфантис нь мөн муу бактериудыг шахаж гаргах, тэднийг гэдэсний бактерийн тэнцвэрийг алдагдуулахгүй байхад тусалдаг. Нярай хүүхдийн хувьд Б. инфантис нь хөхний сүүнд агуулагддаг олигосахаридыг задлахад зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь нярайн микробиомыг ноёрхдог гол шалтгаан юм. Үүний давуу тал нь гэдсэнд халдвартай бичил биетүүд нэвтрэхээс сэргийлдэг бөгөөд гэдсэнд суурьшиж, өвчлөл үүсгэхээс сэргийлдэг.


Фолийн хүчил үйлдвэрлэх нь Б. инфантис-ийн бас нэгэн чухал үүрэг юм. Фолийн хүчил буюу витамин B9 нь нярайн биед хүчилтөрөгчийг зөөдөг улаан эсийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай ба түүнчлэн ДНХ-ийн нийлэгжилт болон засварт дэмжлэг үзүүлснээр эрүүл хөгжлийг дэмждэг.

 

Тиймээс та өөрийн хүүхдэдээ пробиотик сонгон хэрэглүүлэх гэж байгаа бол Б.Инфатис агуулсан пробиотикийг сонгохыг уриалж байна.


Ашигт бактерийг сонгохдоо аль брендийг сонгох вэ? Дэлхийн зах зээлд олон жил болж буй брендийг сонгох, маш олон бренд байдаг бөгөөд зарим бренд үүсэж хөгжөөд эргээд зах зээлээс татагддаг. Иймд бид өөрсдийн хүүхдүүдийг ямар нэг брендийн туршилт болгохгүйн тулд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсэн брендийг сонгон хэрэглэх нь зүйтэй.


Хариулт.ком энэ нийтлэлийг боловсруулах хүрээнд Biostime Probiotic-ийг санал болгож байна. Франц, Австрали, Шинэзиландаас гадна маш их өрсөлдөөнтэй байдаг Хонгконг, Хятад зэрэг орнуудад борлуулалтаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн Монголд орж ирсэнд баяртай байна.


Учир нь бидний хэрэглэж буй бүтээгдэхүүний савлагаан дотор яг хүссэн пробиотик хэмжээгээр савлагдсан байна уу гэдэг баталгаатай байх хэрэгтэй. Дээрээс савлагаанд ямар нэгэн хэрэггүй химийн нэгдэл болох хадгалагч бодис ч юм уу, ямар нэгэн амт өнгө оруулагч, генийн өөрчлөлттэй байх вий зэрэг олон эрсдэл бий.


Biostime Probiotic Франц улсад үйлдвэрлэгдсэн, Euro монитор олон улсын байгууллагын судалгаагаар дэлхийн номер 1 хүүхдийн пробиотик гэж тодорхойлсон байдаг бөгөөд Б.Инфатис ашигт бактери маань багтсан, хадгалагч бодис, өнгө, амт оруулагч ороогүй, улаан буудай, өндөг, самар зэрэг ирээдүйд харшил үүсгэх магадлалтай бүтээгдэхүүн ороогүй, хамгийн гол нь генийн өөрчлөлтгүй, цавууллагагүй. Үүнээс гадна зөвхөн пробиотик биш пробиотикийн хоол болж өгдөг пребиотик багтсан харилцан үйлчлэл бүхий бүтээгдэхүүн төдийгүй 20 жилийн судалгаа, шинжилгээний үр дүн гэж савлагаанд тэмдэглэсэн байдаг.


Мөн хоёр төрөл байгаа бөгөөд HMO /эхийн сүүнд байдаг пребиотик/ агуулсан нь хөхийн сүүгээр хооллож чаддаггүй бяцхан үрсд яг хэрэгтэй нэмэлт бол хөхийн сүүгээр хооллодог бяцхан үрсэд Д витаминтай гэсэн 2 төрөлтэй.


Эх орны ирээдүй болсон бяцхан үрсд хамгийн зөв, дэлхийн зах зээлд олон жил хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглүүлэх нь зүйтэй.


Та энд дарж сурталчилгааг үзнэ үү.

1 comentário

Avaliado com 0 de 5 estrelas.
Ainda sem avaliações

Adicione uma avaliação
Convidado:
19 de nov. de 2024
Avaliado com 5 de 5 estrelas.

Good

Curtir
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page