Алцгеймерийн болон aалз юугаараа ижил вэ ?
- UlziiSaiHAn
- Dec 10, 2024
- 2 min read

Алцгеймерийн өвчнийг аалзтай холбох нь эхэндээ ер бусын мэт санагдаж болох ч сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар ямар байдлаар холбогдож байгааг илрүүлээд байна. Судлаачдын олон жилийн хүчин чармайлтын үр дүнд мэдрэлийн эсийн доройтол болон энэ өвчнийг ойлгоход аалзны тархи гайхалтай судалгааны загвар болж байгааг тогтоожээ.
Алцгеймерийн өвчин гэж юу вэ?

Алцгеймерийн өвчин бол хүний мэдрэлийн системийг гэмтээж, бодох, санах, зан авирт өөрчлөлт авчирдаг хүнд хэлбэрийн өвчин юм. Ихэнхдээ ахмад настнуудад тохиолддог ч энэ нь хэвийн насжилтын үр дүн биш, харин өвчний шалтгаантай доройтол юм. Өвчний явц ахих тусам санах ой алдагдах, өөрийгөө таних чадвараа алдах, өдөр тутмын энгийн үйлдэл ч хүндрэлтэй болдог.
Одоогоор Алцгеймерийн өвчнийг бүрэн эмчлэх арга зам харамсалтай нь байхгүй хэвээр байна. Хэрэгжүүлж буй эмчилгээ нь зөвхөн өвчний явцыг удаашруулах, хүндрэлүүдийг багасгахад чиглэсэн байгаа.
Эрдэмтэд өвчний эх үүсвэрийг судлахдаа нас, генетик, амьдралын хэв маяг гэх мэт олон хүчин зүйлийг хянан үздэг.
Нас ахих нь хамгийн гол эрсдэл боловч настай хүн бүр алцгеймерийн өвчинтэй болно гэсэн үг биш.
Аалз ба Алцгеимер
2024 оны 11 сарын 28 нд гарсан судалгаагаар аалзны тархи болон мэдрэлийн систем дээр суурилсан судалгааны үр дүнд Алцгеимер өвчин хэрхэн үүсдэг тал дээр шинэ нээлтийг нээсэн юм.
Төв Америкийн аалзанд хүмүүс бидний адил тархи болон мэдрэлийн доройтол үүсч болдог байна. Доктор Фабиан-Файн болон түүний баг энэ доройтол дээр суурилсан судалгаа хийсэн ба аалзны мэдрэлийн эсүүд нь биднийхтэй харьцуулахад хамаагүй том хэмжээтэй учраас тархины үйл ажилагааг нь ажиглаж судлах боломжтой байсан. Судалгааны үр дүнд тархин дахь хог хаягдалыг зохицуулдаг бүтцийг олж нээсэн ба мэдрэлийн доройтол явагдаж буй аалзны энэхүү бүтцэд өөрчлөлт явагдаснаас болж эсийн тоо цөөрөх болон эсийн үхэлд хүргэж буйг анзаарсан байна.
Энэхүү нээлт нь Вермонтын Зүрх судасны болон Тархины Эрүүл Мэндийн Төвийн судлаач, доктор Фабиан-Файныг ижил төстэй системийг мэрэгч амьтад болон хүний тархины эдэд ч мөн олж болох эсэхийг судлахад хүргэж, тэрээр UVM-ийн Ларнер Анагаах Ухааны Сургуулийн мэдрэлийн эмгэг судлаач доктор ДеВиттэй хамтран ажиллажээ. Энэ хамтын судалгаа нь хүний болон мэрэгч амьтдын тархины мэдрэлийн доройтол нь аалзны тархинд ажиглагдсан доройтлын шалтгаантай төстэй байж болзошгүйг харуулсан хангалттай нотолгоог цуглуулахад хүргэсэн байна. Судалгааны тайланд мэдрэлийн доройтлын гол шалтгаан болж болохуйц хүчин зүйлүүдийг дурдсан бөгөөд энэ нь мэдрэлийн доройтлыг үүсгэдэг бүтцийн гажуудлыг засах шинэ төрлийн эм болон эмчилгээний хөгжүүлэлтийн боломжууд нээгдэж байна.
Comments