top of page

Who What Wear гоо сайхны сайтын туслах редактор Маяа Томас: "Хүмүүс манай студиог дээд зэрэглэлийн амралтын газар шиг үнэртдэг гэж байнга хэлдэг. Үүний нууц эдгээр гайхалтай үнэртнүүдэд оршдог."

  • Writer: Esui Handaa
    Esui Handaa
  • Sep 20, 2024
  • 5 min read

Updated: Sep 26, 2024

Миний гоо сайхны редакторын олон жилийн туршлагаар хамгийн тодорхой болсон зүйл бол үнэхээр онцгой чанар бүхий бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлж чаддаг брэндүүдийг үнэлэх юм. Тиймээс би Glasshouse Fragrances брэндийг олон жил сонирхож, хэрэглэж, улам бүр хайрлах болсон. Нью-Йорк хотоос гаралтай үнэртэн бүтээгч Николь Эккелс онцгой, сэтгэл татам үнэрүүдийг бүтээхээр Австралийн Сидней хотод ирж, шилдэг үнэртэн бүтээгчидтэй хамтран ажиллаж Glasshouse брэндийг үүсгэн байгуулсан түүхтэй.


2005 оноос хойш Glasshouse Fragrances брэнд нь гэрийн болон машины үнэртүүлэгчид, үнэртэй ус, ванн болон бие арчилгааны бүтээгдэхүүн зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өргөжин тэлжээ (бүгдийг нь хамтад нь хэрэглэх боломжтой!). Ялангуяа тэдний үнэрт лаанууд Нью-Йорк дахь студийн байрыг миний төрсөн гэр мэт дотно, сэтгэл татам орчин болгож хувиргахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Зочид, гэр бүлийнхэн маань үүнийг үргэлж магтаж, “Эндээс ямар гоё үнэр үнэртээд байна вэ?” гэж дахин дахин асуудаг.

Ингээд би Glasshouse-ийн хамгийн дуртай 10 лаагаа тантай хуваалцъя."

 

Glasshouse Fragrances брэндийн шилдэг 10 лаа:

  1. St. Barts

  2. Kyoto in Bloom

  3. Forever Florence

  4. I’ll Take Manhattan

  5. Enchanted Garden

  6. Music City Magic

  7. Midnight in Milan

  8. Arabian Nights

  9. Marseille Moments

  10. Kakadu Dreaming




1. GLASSHOUSE FRAGRANCES - St. Barts

Үнэртний төрөл: Шинэ жимс

Голлох ноотууд: Амтат жүрж, помело, бэрсүүт жүрж, үнэр өдөөгч , ветивер, бурбон, хуш мод, заар


Glasshouse Fragrances-ийн энэхүү үнэрт лаа нь "сапир ус, төгс цагаан элс, мөнхийн зуны сэвшээ салхи"-наас сэдэл аван бүтээгдсэн бөгөөд бидний сэтгэлийн амар амгалан, тансаг амьдралын хэв маягийг илтгэнэ. Халуун дулаан далайн эрэг рүү шууд явж чадахгүй ч St. Barts-ийн энэ гэрэл гэгээтэй, цитрусын сэргэг үнэрийг гэртээ байнга асаадаг .





2. GLASSHOUSE FRAGRANCES - Kyoto in Bloom


Үнэртний төрөл: Хув цэцэг

Голлох ноотууд: Шинэ лайм, бергамот, цитрус, камелия, бадамлянхуа, хув, агар зандан мод, заар, ваниль


Kyoto in Bloom нь хув болон шинэ цэцэгсийн энгийн хослолоос хальсан, үнэрийн урлагийн төгс илэрхийлэл юм. Киотогийн алдарт интоорын моднуудыг санагдуулам энэ бүтээл нь цэцэглэж буй камелия, бадамлянхуа цэцэгсийг, амар амгалангаар нь тэнцвэржүүлэн, тансаг хув, агар зандан мод, заар болон бусад нарийн үнэрүүдээр баяжуулжээ. Манай ахлах гоо сайхны редактор Жами Шнайдерын жилийн аль ч улиралд үргэлж татагддаг, дуртай үнэрийн нэг нь Kyoto in Bloom юм.


Нэмэлт сэтгэгдэл: "Kyoto in Bloom лаа үнэхээр гайхалтай! Үнэр нь дулаан, тансаг мэдрэмж төрүүлж, яг л галын дэргэд зөөлөн, дулаахан хөнжилд тухалсан мэт санагдуулдаг. Урт, завгүй өдрийн дараа тайвшруулж, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлдэг. Миний шинэ дуртай үнэр!"


3. GLASSHOUSE FRAGRANCES - Forever Florence


Үнэртний төрөл: Хув цэцэг

Голлох ноотууд: Тоор, лийр, цитрус, жасмин, гелиотроп, цээнэ, сараана, заар, хув, агар зандан мод


Би заарлаг цэцэгсийн үнэрт хэзээд дуртай бөгөөд Glasshouse Fragrance-ийн Forever Florence бол гоо сайхны редакторын хувьд туршиж үзсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг гэж хэлж болно. Заарлаг цэцэгсийн үнэр шууд анхаарал татдаг ба тоор болон лийрний хэмнэл үнэрийг гайхалтай тэгшилж өгдөг. Үүнийг хурц, цэвэрхэн цитрус хэмнэлтэй лаатай хослуулан тавьдаг нь үнэрийг улам төгс болгож өгдөг.


Нэмэлт сэтгэгдэл: "Нунтаг цэцгийн үнэртэй, эмэгтэйлэг, романтик хэмнэлүүдээр дүүрэн. Сарнай, ягаан цээнэ, заарын үнэр маш тод үнэртэж, хоорондоо хослон гайхамшигтай цогц үнэрийг бий болгодог."


4. GLASSHOUSE FRAGRANCES - I'll Take Manhattan


Үнэртний төрөл: Хув цэцэг

Голлох ноотууд: Гардения, алтан зул, цахирмаа, улаан үхрийн нүд, хар сарнай, лиш, тоор, жүрж, хув, пачули, агар зандан мод


Одоо Манхэттэнд дүүрэгт амьдарч байгаа минь Нью-Йорк хотоос сэдэвлэсэн үнэрээс уйдсан гэсэн үг огт биш. Энэ үнэр нь гардения, улаан үхрийн нүд, жүрж болон моддын үнэрт хотын давтагдашгүй энергийг өөртөө шингээж байгаа мэт. Оройн цагаар асаах нь намайг нисэж буй мэт мэдрэмж төрүүлж, Нью-Йоркт байгааг минь мэдрүүлдэг.


Нэмэлт сэтгэгдэл: "Энэ Glasshouse-ийн миний дуртай лааны нэг бөгөөд бол оройн цагаар л асаадаг. Ажил дээр урт өдөр өнгөрсөн үед, хундага вино, кино (магадгүй жаахан шоколад) хэрэгтэй үед энэ лааг шатаадаг. Романтик, халуухан, тайвшруулж чаддаг бүтээгдэхүүн. Шилдэг бүтээл!"


5. GLASSHOUSE FRAGRANCES - Enchanted Garden


Үнэртний төрөл: Шинэ цэцэг

Голлох ноотууд: Нохойн хошуу, үхрийн нүдний охь, үхрийн нүд, бөөрөлзгөнө, шүүдрийн дусал, сарнай, цээнэ, сараана, пачули, хүж, илэг, заар.


Би өөрийгөө улирал бүрийн үнэртэнд илүү дуртай хүн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэвч сүүлийн үед би улирал хооронд шилжих үеийн үнэрт татагддаг болоод байгаа, жишээлбэл Glasshouse Fragrance-ийн Enchanted Garden нь намайг хавраас зун руу авч явж байгаа мэт мэдрэмж өгдөг. Брэнд бүрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний адил, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн тул амжиж аваарай гэж зөвлөе.


Нэмэлт сэтгэгдэл: "Энд ямар нэгэн хүнд үнэр байхгүйн дээр харин ч та шинэ цэцгийн баглаа үнэрлэж байгаа мэт зөөлөн үнэртэй. Glasshouse-ийн амжилттай бүтээлүүдийн нэг!"




6. GLASSHOUSE FRAGRANCES - Midnight in Milan


Үнэртний төрөл: Шипр цэцэг

Голлох ноотууд: Сафрон, сарнай, хөвд, хуурай хув, заар


Midnight in Milan нь Италийн зүрхэнд зуны дунд үеэр аялж байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. Сэтгэл татам, нууцлаг, энэ үнэр нь сафрон, сарнай, хөвд, хувд, заарыг хослуулсан. Үнэр нь донтуулмаар сайхан бөгөөд асааснаас хойш хоёр хоногийн дотор л дуусгасан.


Нэмэлт сэтгэгдэл: "Миний дуртай үнэрүүдийн нэг ба цэцэгсийн дунд хэвтэж байгаа мэт. Тав тух, тансаг байдлыг танд мэдрүүлж чадна."



7. GLASSHOUSE FRAGRANCES - Arabian Nights


Үнэртний төрөл: Дулаан заар

Голлох ноотууд: Сафрон, давирхай, цагаан сарнай, жасмин, уд (агар мод), зандан мод, хув


Лааны гэрэлд оройн зоог барьж байгаа үед энэ үнэрийг танилцуулахад хамгийн тохиромжтой. Надад итгээрэй, Ашиглах үедээ би үргэлж магтаал сонсдог. Дулаан сафрон, давирхай нь нунтаг цагаан сарнай болон жасмины үнэрт таныг бэлдэнэ. Үүнээс хойш, зандан мод, хув тайзыг эзэгнэнэ.


Нэмэлт сэтгэгдэл: "Гоёмсог үнэрт, унтлагын өрөөнд төгс, хэт хүчтэй биш. Манай гэр бүлийн өрөөнөөс ч  ажуугийн зочны өрөөнд үнэртдэг. Дуртай үнэртэй ус шигээ, гэртээ байнга үнэртүүлмээр."

 

8. GLASSHOUSE FRAGRANCES - Marseille Memoir

Үнэртний төрөл: Классик цэцэгсийн үнэрт

Голлох ноотууд:Хэлгий цэцэг, нероли, алимны цэцэг, гардения, лиш, булцуу, агар зандан мод, хүж, саримс.


Marseille Memoir лааг шатаах үед би "Emily in Paris" киноны Эмили Күүпер болсон мэт мэдрэмж төрдөг гэж хэлэх нь дутуудуулсан болно. Зөөлөн, тааламжит үнэртэй, цэцгийн шинэ хослол (лиш болон алимын цэцэг ихээр үнэртдэг) бөгөөд нероли, тайвшруулах мэт хүчтэй. Яг л хавар шиг үнэртдэг тул гэр бүл, найз нөхдөдөө өгөх шилдэг бэлэг байж чадна. 


Нэмэлт сэтгэгдэл: "Гоёмсог классик цэцгийн үнэр, Франц хэв маягийг тунг нь тааруулан үнэртүүлсэн. Олон талын үнэртэй, олон цагийн турш асдаг. Гайхамшиг!"




9. GLASSHOUSE FRAGRANCES - Music City Magic

Үнэртний төрөл: Цэцэгт модод

Голлох ноотууд: Шарсан чавга, хув, нил цэцэг, лиш сарнай, илгэн арьс, ваниль, пачули


Би өөрийгөө хэзээ ч хөгжимд авьяастай гэж боддоггүй байсан ч Music City Magic лааг асаахад ямар ч хөгжмийн зэмсэг тоглож чадахаар санагддаг… эсвэл ядаж уушийн газар амьд хөгжмийг сонсмоор. Чавга, хув, лиш сарнай нийлэн хэрхэн сэтгэл татам хөдөлгөм байдалд нь тааламжтай, гэхдээ илгэн арьс болон пачулигийн үл ялиг үнэр нь үнэхээр тансаг мэдрэмж төрүүлдэг. Миний намрын турш хэрэглэх бүтээгдэхүүн!



10. GLASSHOUSE FRAGRANCES - Kakadu Dreaming


Үнэртний төрөл: Шинэхэн цэцэгс

Голлох ноотууд: Цагаан тоор, кокосын үүрмэг, жүржийн цэцэг, усны цагаан сараана цэцэг, жасминын навчис, иланг, ногоон навч, розмарин, пачули, заар, мод, хув

Нэмэлт сэтгэгдэл: "Ямар гайхамшигтай үнэр вэ? Энэ бол Kakadu Dreaming-тай танилцаж миний анхны сэтгэгдэл бөгөөд битгий дуусаасай л гэж бодож байна. Шинэхэн, тайвшруулмаар үнэртэй. Энэ сайхан үнэр нь амар амгалан, тайван уур амьсгалыг бий болгохоос гадна сэтгэлээ чөлөөлж, өнөөдрийн бухимдлаа мартмаар санагдуулж байна. Энэхүү гайхалтай үнэрийг санал болгосон Glasshouse-даа баярлалаа."


GLASSHOUSE FRAGRANCES - Лааны дагалдах багц

"Яагаад өмнө нь авч байгаагүй юм бол? Лаанд дурлагсад хэн бүхний хэрэгцээт бүтээгдэхүүн!

Багцаар нь авах аа бүү мартаарай. Энэ багц нь шатсан лааны голыг зөв тайрснаар асалтын цагыг удаан болгодог. Итгэл дүүрэн санал болгож байна."


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Logo
  • Instagram
  • Facebook
  • Twitter

© 2024 Hariult.com

bottom of page